Uvurkhangain magtaal duu (Bujnee)歌词由ДУУ演唱,出自专辑《Uvurkhangain magtaal duu (Bujnee)》,下面是《Uvurkhangain magtaal duu (Bujnee)》完整版歌词!
Uvurkhangain magtaal duu (Bujnee)歌词完整版
Uvurkhangain magtaal duu (Bujnee) - ДУУ
以下歌词翻译由微信翻译+文曲大模型提供
Өвөрхангайн магтаал
Сайхан хун жигүүр амраан
Сангийн далайд чуулах үеэр
Тэнгис талын сүрэг бэлчин
Тэнгэрийн заадас шиг тоосрон байдаг
Хөвч ногоон уулын хангай
Хөшиг номин талын хангай
Уужим цэнхэр говийн хангай
Унаган нутаг минь Өвөрхангай
Намрын хүйтэн уулан дунд
Найман нуур уйдах цагаар
Наран хайлах хонгор говийн
Нарийн таана хэнзлэн байдаг
Хөвч ногоон уулын хангай
Хөшиг номин талын хангай
Уужим цэнхэр говийн хангай
Унаган нутаг минь Өвөрхангай
Орхон голын униарт хөндийд
Одод огших хаврын үүрээр
Алтан түрүү хөрсөө түлхэх нь
Алсын од шиг түгсэн байдаг
Хөвч ногоон уулын хангай
Хөшиг номин талын хангай
Уужим цэнхэр говийн хангай
Унаган нутаг минь Өвөрхангай
Уулсын толгой цасанд царцан
Улаан цутгалан царцах цагаар
Арвайхээрийн угсаат эзэн
Адуучны өргөөнд мэндлэн байдаг
Хөвч ногоон уулын хангай
Хөшиг номин талын хангай
Уужим цэнхэр говийн хангай
Унаган нутаг минь Өвөрхангай
Унаган нутаг минь Өвөрхангай