Хэрээ Мэд歌词由Dain ba Enkh演唱,出自专辑《др Тутам (Explicit)》,下面是《Хэрээ Мэд》完整版歌词!
Хэрээ Мэд歌词完整版
Үг гэгч хурц, Хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн
Үг гэгч хурц, Хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн
Буух илд шиг сүрт хуулийн өмнө, буруудаж сүйдээд цор ганцаар зогсож байхад
Бужигнаан сонирхсон тэр олны дундаас “буудаад аль!” гэж юунд хашхирсан юм бэ та?
Илүү гэж бас нэг хүнийг ертөнцөөс хасаж, ээж аавын минь элэг зүрхийг хатааж
Идэрхэн цогцсыг нь шороонд булахыг тэгтлээ хүссэний учир юунд вэ?
Алдаан дээр минь намайг буудан алж, авах авлага олох олз танд бий гэж үү?
Амь насаар минь хуулийн гар улайдахын ашиг хонжоо, нэр сүр нь юу юм бэ?
Тэртээ тэргүй би алдсан, алдаандаа харуусч,
Тэнгэр газрын завсар амь тэмцэн хавчуулаастай
Тэргүүнээ бөхийж хуульд биеэ тушаасан хойно
Тэгж хашхираад юу олж долоов та?
Халуунаас тасарсан бие минь уйлан хайлж, ханилж амжаагүй хань минь ухаан алдаж
Хажуудахаа алдсан ангир шиг гасалж байхад даан ч дээ танд багадлаа гэж үү?
Үг гэгч хурц, Хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн
Үг гэгч хурц, Хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн
Тиймээ.. Даяар олныг цус үзээчээ гэж уриалснаараа
Дахиад нэг хүний цогцос биеийг хөнөөснөөрөө
Дайсан нөхөр хоёрыг ялгаж чадалгүй бархирснаараа
Дараа нь өөрөө урт насалж, удаан жаргах уу та?
Хэнбугай ч гэсэн алдъя гэж алддаг гэж үү?
Гэнэдэж гишгэлгүй ариун цагаан явдаг гэж үү?
Хэзээ магадгүй алдаанаас зайлж бултаж чаддаг гэж үү?
Хэлж ирдэггүй хийсэж ирдэг үйл биш үү тэр чинь?
Эгэл ардын хүү би төрийн цааз сонсон зогсох
Энэ тавцан дээр та гишгэхгүй гэх ямар баталгаа байна?
Үг гэгч хурц, Хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн
Үг гэгч хурц, Хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн
Хүнд байдалд хүндийн хүнд байдалд хүндийн хүнд байдалд хүндийн хүнд байдалд
Энэ сэтгэл хүндийн хүнд байдалд хүндийн хүнд байдалд хүндийн хүнд байдалд
Улс ард хоёртоо зүтгээд явж байтал чинь
Улаан замын тохой дээр тэргэн дугуй халтирч
Хүүе гэх завдалгүй газар тэнгэр байраа сольж
Хүмүүсийн амь биеийг хөнөөвөл ямар байх вэ танд
Эсвэл танилтайгаа наргин тоглосоор
Эндэл болж амин газар нь гар хүрвэл яана?
Орон гэртээ ч юм уу буу цоор оролдож байтал
Осол болж хүний амийг нүхэлж орхивол яана?
Гай болж эндсэн золгүй тэр хүний хойноос
Гаргасан, төрүүлсэн 2 уй гашуу болж
Буруугаа хэчнээн хүлээвч шүүхийн танхим дундаас
Буудаад аль гэж хашхирвал танд ямар байх вэ?
Ам гэдэг чинь хашхирахын тулд байдаг юм биш
Ард талд нь бас ухаан бодол гэж байдаг юм, бодогтун новшоо
Алаад аль гээд та намайг алж чадахгүй
Авраад аль гээд ч та бас намайг аварч чадахгүй ээ, хэрээ мэд